У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудал дээр АН огцруулах ёстой гэж үзсэн. Харин тус намын гишүүд асан Л.Болд, Ж.Батзандан нар үүний эсрэг байр суурьтай байснаар С.Эрдэнэтэй зөрчилдсөн асуудал нь улам хурцадсан юм. АН-ын энэ дотоод үл ойлгоцол улам даамжирч С.Эрдэнийг намын даргын суудлаас унагах ажиллагааг Л.Болд, Ж.Батзандан нар зохион байгуулж эхэлжээ.
Тодруулбал тэд АН-ын анхан шатны гишүүдтэй уулзалт хийж эхэлсэн байна. Харин АН-ын дарга С.Эрдэнэ тэднийг огт тоосон шинжгүйгээр "Л.Болд, Ж.Батзандан нар бол оргодол босуулууд, тэр хоёр тусдаа нам байгуулаад хаа хол явахыг нь харая" гэж хэлсэн байна. Хэрэв Л.Болд, Ж.Батзандан нар АН-ын дарга С.Эрдэнийг унагаж чадахгүй бол дараагийн хувилбар нь шинээр нам байгуулах гэдгийг баттай эх сурвалж хэлж байна. АН-ын жирийн гишүүд нь намын дарга удирдлагууддаа анхнаасаа ам муутай байсан нь С.Эрдэнийг түлхэж унагах хамгийн том хүч нөлөө болно гэж тэд тооцжээ.