Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох талаар НИТХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 11.30 цагт эхэлсэн боловч, нэг цагийн завсарлалаа.
Тодруулбал, НИТХ дахь АН-ын бүлэг горимын санал гаргаж, нэг цагийг завсарлага авч байгаа мэдэгдэв.
Хурлын эхэнд ээлжит бус VII хурлаар хэлэлцэх асуудал болох нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг баталсан юм.
Ингээд 12:30 цагт хурлыг үргэлжлүүлэхээр боллоо.