"Очир" төвд 13 настай охиныг хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгчид Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Шүүгдэгч М.Амарболд нь оногдуулсан ялыг хөнгөрүүлэхээр шүүх хуралд орсон бол Д.Жавхлангийн хувьд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгөөчээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчсөн, мөн хохирогчийг 13 нас 3 сартай байсан гэдэг нь худлаа нотлох баримтыг үнэн зөв үнэлж дүгнээгүй байна гэсэн байр суурьтай шүүх хуралд оролцсон боловч уг гомдлыг өнөөдөр тус шүүх хэлэлцэж, өмгөөлөгчдийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч нарт оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдлээ.
Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хаалттай /чанга/ дэглэмтэй ангид хорих ял эдлүүлэх шийдвэрийг 2018 оны 11 дүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан билээ.