Геодези, усны барилга байгууламжийн газраас хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулж байна.
Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ашиглалт, хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, далан суваг, ус гаргуурын бөглөрлийг арилгах шуурхай арга хэмжээ авч байна.
Мөн үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж хамгаалалтын зурвасын журмыг ноцтой зөрчсөн иргэн, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох, газар чөлөөлөх арга хэмжээг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Газрын албатай хамтран зохион байгуулна гэж Геологи, усны барилга байгууламжийн газраас мэдээллээ.