Наадмын эхэн өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно

Маргааш буюу долоодугаар сарын 10-ны өдрөөс баруун аймгуудын нутгаас эхлэн нийт нутгаар бороотой байх төлөвтэй байгааг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, долоодугаар сарын 10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орж, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.

Харин энэ сарын 14, 15-наас үргэлжилсэн хур борооны хэмжээ багасаж, өдөртөө түр зуурын бороо орох төлөвтэй байгаа аж.

Иймд иргэдийг аян замд гарахдаа цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, үер усны эрсдэлтэй бүсээр зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөлөө.