Э.Анарыг Төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ. 

Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байна. Энэхүү албан тушаалд хамгийн сүүлд ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан С.Ганбямбын хүү Г.Дөлгөөн 2024 оны сонгуульд өрсөлдөх зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд дэмжиж чөлөөлсөн юм. Түүнээс хойш Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн шинээр томилохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Харин энэ удаад Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт уг албан тушаалд Төв банкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анарыг нэр дэвшүүлсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Э.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.