УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрчим хүчний салбарын тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Н.Батсүмбэрэл гишүүн дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрээр "Эрчим хүчтэй холбоотой авч хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжиж байгаа. Эрчим хүчний салбар хүнд байдалтай байгаа талаар мэдээлэл явж байна. Ерөнхий сайд энэ салбараа сайн анхаармаар байна. Хөөрхий Б.Чойжилсүрэн сайд байхдаа загнуулаад хуралд сууж байдаг байсан. Одоо байгаа сайд нь хэн ч билээ алга болчихсон. ХҮН нам гэж авсан салбар болгоноо нүх болгодог салбар байна. Боловсролын салбар нүх болсон. Энэ салбар хоёр, гурван жилээр унасан. Багш нарын нийгмийн асуудал мухардалд орсон. МАН-аас томилогдсон сайд очиж байж Боловсролын салбараа аварлаа.
Одоо зүгээр явж байсан Эрчим хүчний салбар нүх болж байна. ХҮН нам энэ салбарын хүмүүсийг дуудаад намдаа элс гэж шахдаг гэж сонсогдоод байгаа. Элдэв янзын томилгоо хийж улстөржүүлдэг. Намар хэдүүлээ лаа бариад сууж байх вий. ХҮН намд өгсөн салбар бүр хар нүх болчих вий. Маш их халгаа сэлгээ, улстөржсөн үйлдэл явж байгаа. Б.Найдалаа сайд хуралдаа ирж суумаар байна" гэв.