Шинээр томилогдсон СЕХ-ны гишүүд тангараг өргөлөө

УИХ-ын чуулган хуралдаанаар энэ сарын 18-нд Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг, 30-нд Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг СЕХ-ны гишүүнээр томилсон. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу СЕХ-ны гишүүний тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. СЕХ-ны гишүүний тангараг өргөх журмын дагуу тангараг өргөх ёслолын ажиллагааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан удирдан явууллаа.