Хувийн машинаараа таксинд явж буй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох ажлыг Нийслэлийн нийтийн тээврийн газраас эхлүүлээд байсан боловч өнөө өглөөний Засгийн газрын хуралдаанаар үүнийг зогсоох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Игэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу" гээд энэхүү торгох арга хэмжээг зогсоохыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо.