2019.02.18-ны өдрийн 19:00 цагийн орчимд “Булган” дэд станцад 110 кВ-н Мөрөн агаарын шугам тасарч, Төвийн бүсийн нэгдсэн системээс “Тайшир” усан цахилгаан станц тусдаа гарсан. 110 кВ-н Мөрөн агаарын шугамд фазын хүчдэл зөрүүтэй зааж байсан тул үзлэг хийв. Хөвсгөл, Завхан аймаг хүчдэлгүй болоод байсан юм. “Тайшир” Усан Цахилгаан Станц /УЦС/-аас Говь-Алтай аймгийн төвийн хэрэглэгчдийг тэжээж байлаа.
Шалтгааныг тодруулахад газардлагын хамгаалалтаар тасарсан байсан тул Булган-Мөрөнгийн агаарын шугамд хоёр талаас нь үзлэгт гарсан. Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем /АУЭХС/-ээс Есөнбулаг таван дизель, “Тайшир” УЦС хоёр турбингенератор ажиллаж 6.3 МВт ачаалалтай ажиллаж, Улиастай дэд станцыг тэжээх арга хэмжээг цаг алдалгүй авсан юм. Мөрөн хотод дизель явуулж Дулааны сүлжээний I контурыг эргүүлж байсан.
АУЭХС: Есөнбулаг дизель станц дээр нэг дизель нэмж нийт 6 дизель ажиллуулсан. 20:45 цагт “Тайшир” дэд станцаас 35 кВ-н Улиастай агаарын шугамыг залгаж Улиастай хотын онцгой хэрэглэгчдийг тэжээв.
ЦДҮС: 110 кВ-н Булган-Мөрөнгийн агаарын шугамд гурван бригад үзлэг хийсэн. Хөвсгөл аймгийн 17, Завхан аймгийн 12 сум, Говь-Алтай аймгийн 4 сум тус тус хүчдэлгүй болоод байсан.
ЦДҮС: 03:23 цагт 110 кВ-н Булган-Мөрөн агаарын шугамын гэмтлийг засварлаж дууссан тул залгаж Хөвсгөл аймагт хүчдэл өгөв. 03:29 цагт 110 кВ—н Мөрөн-Тэлмэн агаарын шугамыг залгаж Завхан аймагт хүчдэл хүчдэл өгөв. 04:35 цагт Тайшир УЦС-ыг Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ аж ажиллагаанд тус тус ажиллагаанд оруулж, Эрчим хүчний салбарын хамт цаг алдалгүй түргэн шуурхай ажиллалаа.