Монголын мистер цолны эзнийг андуурч зарлажээ

“Монголын Мистер 2026” улсын аварга шалгаруулах тэмцээний бодибилдингийн ангиллын үнэмлэхүй аваргаар “Наадам фитнесс” клубын тамирчин Болдын Идэрмөнх шалгарлаа. Тэрээр Монгол Улсын 20 дахь “Мистер” цолны эзэн болж буй. Тэгвэл тэмцээний үеэр алдаа гарч тамирчны нэрийг андуурч зарласантай холбоотойгоор Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос тэмцээний ерөнхий шүүгчид хариуцлага тооцжээ. Энэ тэмцээнд шүүгчээр ажилласан Г.Ганбаатар ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Үнэмлэхүй аваргыг тодруулах үеэр дүнгийн нэгтгэлд бүрэн хяналт тавиагүйгээс болж хоёр тамирчны нэр, дугаар солигдон зарлагдсан. Энэ талаар Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос өнөөдөр мэдээллээ.