УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар СЕХ-ны гишүүний томилгоог хэлэлцлээ.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4.2 дахь хэсэгт "Хорооны гишүүний тавыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно" гэж заажээ. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Д.Ариунболд, Улсын дээд шүүхээс Д.Мөнхзориг, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ж.Болд, Д.Давааням нарыг нэр дэвшүүлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тэднийг СЕХ-ны гишүүнээр томилохыг дэмжлээ.
Мөн О.Амгаланбаатар, Г.Байгалмаа, Т.Сүхболд нарыг СЕХ-ны гишүүнээс чөлөөлөхийг дэмжив.