Монголын крикетийн эмэгтэй баг Азийн цомын эхний хожлоо авлаа

Азийн крикетийн холбооноос зохион байгуулж буй "ACC Women's Premier Cup 2026" тэмцээнд 18 улсын баг оролцож байна. Манай эмэгтэй баг хэсгийн тоглолтод Бахрейны шигшээ багийг 3 викетээр хожиж олон улсын тэмцээний анхны хожлоо авлаа. Манай баг хэсэгтээ нэг хожил, гурван хожигдолтойгоор тэмцээнээ дуусгалаа. Өнөөдөр хасагдах шатны тоглолтууд эхэлсэн бөгөөд Тайланд, Хонконгийн багууд хагас шигшээд үлдлээ. Тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд ирэх бямба гарагт болно.