Энэ оны эхний таван сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн 341 осол бүртгэгдэж, 18 хүүхдийн амь хохирсон байна. Үүнээс 1 тохиолдол нь хашаан дотроо эргэх үйлдэл хийж байсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж амиа алджээ.
Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалт жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны нөхцөл байдлыг биеэр болон бусдын тусламжтайгаар шалгаад хөдөлгөөн эхлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг.
Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэхдээ зам болоод орчноо сайтар нягтлан шалгахыг цагдаагийн байгуулагаас анхааруулж байна.