Супер шагналын азтан тодорсонгүй

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд Сангийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 14 тоот тушаалаар шинэчлэгдсэн хувь хэмжээ мөрдөгдөж байгаа бөгөөд  2019 оны нэгдүгээр сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтууд  хамрагдлаа.

Нийт 23,905,820 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 08696606 дугаар сонгогдов. Уг тохирлоор:

  • 30 мянган төгрөгийн азтан 21,356
  • 100 мянган төгрөгийн азтан 2,202
  • Нэг сая төгрөгийн азтан 185
  • 5 сая төгрөгийн азтан 27
  • 10 сая төгрөгийн 1 азтан тус тус тодорлоо.
  • Супер шагналын тохиролд 27575743 дугаар  тодорсон боловч азтан тодорсонгүй.