3x3 ДАШТ: Шигшээ багуудын тоглолтын эхний шатны хуваарь

3x3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдрөөс эхлэн энэ сарын 7-ны өдрийг хүртэл Польш улсад болж байна. Энэ удаагийн ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын шигшээ баг өрсөлдөх юм.

Манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өнөөдрөөс тоглолтоо хийх хуваарьтай байна. Эрэгтэй шигшээ баг хэсгийн шатны эхний 2 тоглолтоо өнөө оройн 23:55 цагаас Чехийн багийн эсрэг хийнэ.

Харин эмэгтэй шигшээ баг шөнийн 01:45 цагаас Польш улстай хийх бол 00:30 цагаас Австралитай, 02:20 цагаас Испанийн шигшээтэй хийх хуваарьтай байна