Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн баталсан хуваариар өнөөдөр байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаантай.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Харин Хууль зүйн байнгын хороогоор Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн нинэчилсэн найруулга болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

Үдээс хойш 14 цагт эхлэх чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм.