Говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай

Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 22-27 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.