Цагаан сарын баярын өдрүүдэд KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч, Халдварт өвчин, судлалын төвд эмчлүүлж байгаа талаар мэдээлэл гараад буй.  Үүнтэй холбогдуулан байгууллагын зүгээс тус салбарын үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ. 

 Хоёрдугаар сарын 8-наас хойш тус газраар үйлчлүүлсэн 78 хүн хордлого авснаас эмнэл зүйн хурц шинж илэрсэн 20 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Энэ тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын төвөөс тодруулахад эдгээр хоёр байгууллага тус тусдаа шинжилгээ хийж байгаа талаар гэлээ.  Харин шинжилгээний хариу хэзээ гарах тухай тодруулахад ХӨСҮТ-ийн шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна гэсэн бол НМХГ-аас "Шинжилгээний хариу эцсийн байдлаар ирэх долоо хоногийн Даваа гарагт гарна. Шинжилгээний хариунд үндэслэн мэдээлэл өгнө" гэв. 

Бид шинжилгээний хариу гарсан үед энэ талаар эргэн мэдээлэх болно.