Өнөөдөр УИХ-ын 5 байнгын хороо хуралдах бөгөөд Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурлаар ирэх оны төсвийн тухай хууль хэлэлцэнэ. Уг хамтарсан байнгын хорооны хурлаар мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн төслийг хүчингүй болгосон тухай төсөл хэлэлцүүлэх юм. Гэхдээ энэ нь НӨАТ-ыг багасгах асуудал биш харин 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотойгоор оруулж ирсэн төсөл билээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/