Менингококкийн халдварын улмаас бага насны хүүхэд эндсэн тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.
Тэгвэл уг өвчнөөс сэргийлэх вакциныг ХӨСҮТ-ийн 114 тоотод 8.30-14.30 цагийн хооронд хийж байгаа юм байна. Хуваарийг доор зургаар хавсаргав.
Эцэг эхчүүд та бүхэн уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, хамар хоолойг эрүүлжүүлэх, дархлааг сайжруулах, гарын ариун цэврийг сахих шаардлагатай. Мөн эмчийн заавраар менингококкийн халдварын эсрэг вакцинд хамрагдаж болно.