Пентагон Польш руу 4000 цэрэг илгээх төлөвлөгөөгөө цуцалснаас хойш долоо хоногийн дараа Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ нэмэлтээр 5000 цэрэг илгээнэ гэж мэдэгдэв.
Truth Social сүлжээнд бичсэн мэдэгдэлдээ Трамп өнгөрсөн жилийн сонгуулийн үеэр дэмжиж байсан Польшийн Ерөнхийлөгч Карол Навроцкийтай АНУ-ын харилцаанд үндэслэсэн шийдвэр гаргасан гэжээ.
Цагаан ордон сүүлийн хэдэн долоо хоногт "Америк нэгдүгээрт" хөтөлбөрийнхөө хүрээнд Европ дахь цэргийн тоог цөөрүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.
Энэ сарын эхээр АНУ Ирантай хийсэн дайны талаар Трамп болон канцлер Фридрих Мерц нарын хооронд маргаан дэгдэж улмаар Германаас 5000 цэргээ татахаа мэдэгдсэн юм.
Польш руу илгээх цэргүүд Германаас гарч байгаа армийн нэг хэсэг байсан уу эсвэл тусдаа бүлэг үү гэдэг нь тодорхойгүй байна.
Баасан гарагт Шведэд болох НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио оролцоно. Энэ үеэр тэрээр НАТО-гийн түншүүддээ батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж, өөрөө өөрийгөө хамгаалах чадвартай болохыг урилах төлөвтэй.