Ё.Баатарбилэг: Цөм хөтөлбөрт өөрчлөлт оруулж сурагчдын ачааллыг багасгана

Засгийн газрын хуралдаанаар Соёлын биет бус өвийн тухай, Чулуун соёлын тухай үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталжээ. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.  

Тэрээр  “Цөм хөтөлбөр”-ийг сайжруулж, сурагчдын ачааллын багасгахгүй бол хүндрэлтэй байна. 2020 он хүртэл бага хугацаа үлдсэн учраас одоогийн хэрэгжүүлж байгаа “Цөм хөтөлбөр”-ийг сайжруулахын төлөө ажиллана. Харин янз бүрийн шинэ санаачилга гаргаж туршилт явуулахгүй” гэлээ. 

Учир нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн сүүлийн жилүүдэд хурдацтайгаар нэмэгдэж ирсэн бөгөөд маш олон хичээлийг заавал үзэх шаардлагатай гэж оруулснаас сурагчдын ачаалал их нэмэгджээ.

Сурагчид өдөр бүр долоон цагаар хичээллэж байна. “Бага ангийн сурагч өглөө 08.00 цагт гэрээсээ гараад 16.00 цагт ирж байна” гэсэн шүүмжлэл эцэг эхчүүдээс ирж байгаа учраас өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа аж. 

Тиймээс БСШУС-ын сайд хэддүгээр ангийн сурагч өдөрт хэдэн цагаар хичээллэж хэдэн хичээл үзэх ёстой тухай стандарт, олон улсын чиг хандлагыг судалж, ойрын үед танилцуулах үүрэг өгсөн байна.