Хяналтын 27 сорьцоос допингийн зөрчил илрээгүй

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын хяналт шинжилгээний хүрээнд допингийн хяналтын 27 сорьцыг олон улсын лабораторид шинжлүүлжээ. Сорьц цуглуулах ажиллагааг 2026 оны гуравдугаар сарын  13-наас дөрөвдүгээр сарын 11-ний хооронд зорилтот болон түүврийн аргачлалаар зохион байгуулсан байна. Лабораторийн шинжилгээгээр хориотой бодис илрээгүй байна.

Уг сорьц цуглуулах ажиллагаанд Д.Алтанцоож, Д.Мөнх-Отгон, М.Лхагвагэрэл, Ө.Батсуурь нарын 27 бөх хамрагджээ.