Төв талбайд бүтэн биеийн шинжилгээ, спортын сэтгэл зүй, хоол зүйн зөвлөгөө өгнө

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Тус өдөрлөгөөр

  • Төв тайзны нээлт, урлагийн тоглолтууд
  • Үндэсний урлаг, дуурь, театр, жааз хөгжмийн тоглолт
  • Спорт, бүжгийн сонирхолтой үзүүлбэрүүд
  • Open Mic зэрэг арга хэмжээг зохион байгуулна.

Асарт:

  • VR, дижитал музейн үзвэрүүд
  • “Номтой нөхөрлөе” уншлагын хөтөлбөр
  • Хүүхэд, залуучуудад зориулсан бүтээлч үйл ажиллагаа
  • Спорт, хоол зүй, сэтгэл зүйн зөвлөгөө
  • Аялал жуулчлалын танилцуулга авах боломжтой аж.