Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Пунцагийн Бадарчид өнөөдөр Монгол Улсын Төрийн соёрхолт цол хүртээлээ.
Шагнал гардуулах ёслол Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө гэрт 11:00 цагаас боллоо.
П.Бадарч нь 1960 оноос уран бүтээлээ эхэлж "Морьд", "Есөн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мөнгөн мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн" зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ.
Уран бүтээл
- "Есөн эрдэнийн эх орон" /1972/ - Д.Баттөмөр аялгуу хийж дуу болгожээ,
- "Зургаан мөнгөн мичид" /1977/
- "Алтан тоос" /1980/
- "Ширхэг цагаан сувд" /1980
- "Намрын хонгор салхи" /1985/
- "Би энэ байна" шилдэг шүлгүүд /1995/
- "Бөрттэй цагаан сарны дор" /1999/
- "Бурхан багшийг сургааль" /2002/
- "Тэнгэрийн хас од" /2003/
Гавьяа Шагнал
- МЗЭ-ийн шагнал /1981/ - "Эх орны хилээс эх орондоо хэлэх үг" "Байтагийн чулуу" "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" "Цэрэг эх орны дуулал" дууны шүлгээрээ,
- Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1988/ - "Есөн эрдэнийн орон" найраглалаараа,
- Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1999/,
- Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2005/ хүртсэн байна.