УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Эдийн засгийн Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Я.Содбаатарыг чөлөөлөхийг, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан байнгын хорооны 2018 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар сайд Ц.Цогзолмааг огцруулахыг тус тус дэмжсэн юм.
Ийнхүү БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэж гишүүдийн 71.4 хувь нь дэмжиснээр Ц.Цогзолмаа сайдыг огцрууллаа.