Г.Занданшатар УИХ-ын даргаар томилогдлоо

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

 Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 63 нь буюу 95.2 хувь нь Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг дэмжлээ. Мөн Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг гишүүдийн 96.9 хувь нь дэмжиж, УИХ-ын тогтоол батлагдлаа.