Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас сар шинийн дөрвөн буюу ирэх долоо хоногийн баасан гаригт таарсан ажлын өдрийг энэ долоо хоногийн бямба гариг буюу хоёрдугаар сарын 2-нд шилжүүллээ.
Сар шинийн баяраар хуулийн дагуу гурав хоног буюу шинийн 3-нийг хүртэл амардаг билээ. Харин энэ жилийн шинийн 1-н ирэх долоо хоногийн мягмар гарагт таарч байгаа бол баасан гараг шинийн 4-ний өдөр таарч байгаа юм. Тиймээс баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж байгаа аж.