УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тиймээс хууль тогтоох байгууллагын дараагийн даргыг сар шинийн өмнө томилох учиртай.
Үүний дагуу МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр үдээс хойш 14.00 цагт хуралдахаар болсон байна. Тэд хуралдаанаараа УИХ-ын дараагийн даргаар хэнийг томилох вэ гэх асуудлыг ярилцах аж.