Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XXVII тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2026 оны 5 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Тэмцээнд Азийн 45 орны шилдэг тамирчид оролцож, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр хүч сорих юм. Энэ үеэр зөвхөн медальтнуудыг тодруулах бус 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний өдрүүдэд японы Аичи муж, Нагоя хотноо болох Азийн зуны XX дугаар спортын наадамд оролцох эрх олгох тэмцээн гэдгээрээ онцлогтой аж.
Түүнчлэн дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч доктор Чое Чунвон өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцохоос гадна тус холбооны үзүүлэн тоглолтын баг болох авъяаслаг америкчууд шоуны “Алтан баззер”-ийн эзэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж таеквондогийн урлаг, хүч чадлын гайхамшгийг толилуулах гэж байна.
Өмнө нь манай улсын тамирчид насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 23 медаль хүртэж байжээ.