УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжээгүй.
Харин түүний дараагаар УИХ-аар оруулж санал хураалт явуулахад 65 гишүүн оролцсоноос 43 нь М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөхийг дэмжлээ. Ийнхүү 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө.
УИХ-ыг шинэ даргатай болтол дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы хуралдааныг удирдан явуулна.