УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тогтоожээ

УИХ-ын гишүүн Э.Болормааг яллагдагчаар татан шалгаж буй. 

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг хуулийн байгууллагаас мэдээлсэн.

Нийслэлийн прокурорын газраас түүнд  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хүргүүлжээ.

Тус шүүхээс прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэн яллагдагч Э.Болормаад 2026 оны 03 сарын 03-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.