Хорт хавдраас 100 хувь хамгаалах баталгаа байдаггүй ч тусах эрсдэлийг бууруулах боломжтой. Дараах зөвлөмжүүд нь дэлхийн судалгаанд тулгуурласан, батлагдсан аргууд юм.
1. Эрүүл хооллолт
Өдөр бүр төрөл бүрийн ногоо, жимс (ялангуяа улаан, ногоон, шар өнгөтэй)
Бүхэл үр (бор будаа, овьёос)
Өөх багатай уураглаг мах
Чидун жимсний тос, самар зэрэг эрүүл тос
Боловсруулсан мах (хиам, утсан мах), их давс, сахар, хийжүүлсэн ундаа багасгах
Судалгаагаар эрүүл хооллолт нь гэдэс, ходоод, хөхний болон зүрх судасны хавдрын эрсдэлийг бууруулдаг.
2. Биеийн идэвхтэй хөдөлгөөн
Долоо хоногт дор хаяж 150 минут дунд зэргийн ачаалалтай хөдөлгөөн
Жингээ хэвийн барих
Удаан хугацаагаар суухыг багасгах
Илүүдэл жин нь хөх, бүдүүн гэдэс, умайн хүзүүний хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
3. Архи, тамхинаас татгалзах
Тамхи нь уушги, хоолой, нойр булчирхай, давсаг зэрэг олон төрлийн хавдрын гол шалтгаан
“Бага татдаг” ч гэсэн эрсдэлтэй
Архи, согтууруулах төрлийн ундааг аль болох хэрэглэхгүй байх
Хэрэглэвэл маш бага хэмжээгээр хэрэглэ
Архины хэрэглээ нь элэг, хөх, бүдүүн гэдэсний хавдар үүсгэх эрсдэлтэй.
4. Вакцин хийлгэх
Умайн хүзүүний хавдрын эсрэг HPV вакцин
Элэгний хавдраас хамгаалах В гепатитын вакцин хийлгэх боломжтой.
5. Урьдчилан сэргийлэх үзлэг
Умайн хүзүүний шинжилгээ (Pap smear)
Хөхний үзлэг, шаардлагатай бол маммограф
Ходоод, гэдэсний дуран (нас, эрсдлээс хамаарна)
Эрт илрүүлбэл хавдрын 70–90 хувь нь эмчлэгдэх боломжтой.
6. Сэтгэлзүйн эрүүл мэнд
Архаг стрессийг багасгах
Хангалттай унтах (7–8 цаг)
Бясалгал хийж, сайн амрах гэх мэтээр дэмжих боломжтой.
Хорт хавдрын 30–50 хувь нь амьдралын хэв маягтай холбоотой тул бид өөрсдөө тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлэх боломжтой байдаг.