2026 оны нэг улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өчигдөр орон даяар нэгэн зэрэг эхэлсэн билээ.
Тэгвэл шалгалтын эхний өдөр нийслэлд 267, орон нутагт 1057 иргэн оролцсоноос нийслэлд 96, орон нутагт 324 иргэн тэнцжээ. Төрийн албаны ерөнхий шалгалтыг танхимаас гадна камерын тусламжтайгаар цахимаар хянадаг. Шалгалтын үеэр бусадтай ярих, бусдад саад учруулах, утастай орж, хуулахыг завдсан, цаас, бал гаргасан зэрэг 24 иргэнд сануулга өгчээ. Мөн гар утаснаасаа хуулах гэж оролдсон Говь-Алтай аймгийн 2, Хөвсгөл аймгийн 1, Сүхбаатар аймгийн 1 иргэний шалгалтыг нь зогсоож, танхимаас гаргасан байна.