Токиогийн марафонд Брижид Косгэй дээд амжилт тогтоолоо

Японы Токио хотод өчигдөр өндөрлөсөн марафоны эмэгтэйчүүдийн ангилалд шинэ рекорд бичигдлээ. Кенийн тамирчин Брижид Косгэй 42 км 195м зайг 2 цаг 14 минут 29 секундэд туулж түрүүлсэн нь дэлхийн дээд амжилт боллоо. Энэ амжилтыг Этиопын тамирчин Бертикан Вэлдэ 2 цаг 16 минут 36 секундын амжилтаар эзэмшдэг байвал. Тэгвэл 32 настай Косгэй Вэлдэгийн амжилтыг хоёр минутаар ахиулж чадсан байна.

Марафонч Косгэй Токиогийн зуны олимпын наадамд мөнгөн медаль хүртэж байсан ба дахин Токиод өндөр амжилт үзүүлэхдээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.