Парисын их дуулгад МУГТ Л.Энхрийлэн дэд байр эзэллээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт Л.Энхрийлэн Парисын их дуулгад дэд байр эзэллээ. 

Тэрээр 2022 онд -57кг /жин/-д уг тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол энэ жил -63кг /жин/-д мөнгөн медаль хүртсэнээр Парисын их дуулгын хошой медальтан боллоо. 

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн Холбоо