Улаанбурхан өвчний дэгдэлт 350 дах өдрөө үргэлжилж, 25 тохиолдол шинээр бүртгэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. Улсын хэмжээнд тус өвчний 25 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүнээс найман тохиолдол нь нийслэлд, 17 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тоо 14,052 болсноос 11,476 нь нийслэлд бол 2,564 тохиолдол нь орон нутагт бүртгэгдээд байгаа аж.

Улаанбурхан өвчнөөр нийт 12 хүн нас барсан бөгөөд дэгдэлт 350 дахь өдрөө үргэлжил байгаа юм. Тэрчлэн тус өвчний таван тохиолдол гадаад улсаас зөөвөрлөгдөн иржээ. Харин эмнэлэгт 48 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 21 нь нийслэлд, 27 иргэн орон нутагт эмчлүүлж байгаа аж.

Өвчлөл 10-14 насныханд их буюу 5192 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнчлэн 0-4 насныханд 3349 тохиолдол илэрчээ.