Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын 1.2 сая ам.долларын шагналын сантай Intel Extreme Masters Kraków-2026 тэмцээн Польшийн Катовице хотод болж байна. Дэлхийн чансааны оноогоор уригдан оролцсон "The MongolZ" баг тэмцээнээс хасагдлаа. Манай залуус өнгөрсөн шөнө Бразилын "FURIA" багтай тоглож, 1:2-оор ялагдсанаар цааш тоглох эрхгүй боллоо. Хэрвээ манай залуус "FURIA" багийг хожсон бол Украины “Natus Vincere” багтай тоглох байв.

Польшийн тэмцээний шилдэг наймд багтаж чадаагүй "The MongolZ" баг энэ сарын 14-22-д Румынд болох “PGL Cluj-Napoca-2026” тэмцээнд оролцоно.