Японы мэргэжлийн сүмо бөхийн хамгийн ахмад бөх болох Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил энэ сарын барилдааныг таван даваа, 10 унаатай өндөрлүүлсэн. Түүний сүмод орсноосоо хойш 1763 удаа нэг ч завсарлагагүй, дараалан барилдсан амжилтыг Гиннесийн номын 2026 оны дугаарт бүртгэн авчээ.
Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил 2004 онд мэргэжлийн сүмогийн шалгалтанд орсноос хойш 22 жилийн турш нэг ч башё алгасаагүй барилдаж буй. Тэрээр “Төмөр хүн” нэрээр сүмочдын дунд алдаршсан билээ.
Тамаваши Ичиро Б.Мөнх-Оргил 2019 онд Хацү, 2022 онд Аки башёд түрүүлж, эзэн хааны цомыг хоёр удаа өргөж байсан юм. Өдгөө 41 настай тэрээр энэ сарын башё өндөрлөсний дараа “Геннисийн дээд амжилт”-ын батламжаа гардлаа.