Даваа гаргийн арилжаагаар үнэт металлын үнэ түүхэн дээд хэмжээгээ дахин эвдлээ.
Алт унц нь 5109.69 ам.долларт хүрсэнтэй зэрэгцээд мөнгөний үнэ шинэ дээд амжилт тогтоож, унц нь 110.43 ам.долларт хүрэв.
Түүнчлэн платинумын үнэ спот зах зээл дээр анх удаа унц тутамд 2900 ам.доллараас давсан байна.
АНУ-ын засгийн газрын дахин үйл ажиллагаа зогсох вий гэсэн болгоомжлолын дунд аюулгүй хөрөнгийн эрэлт нэмэгдсэн нь үнэт металлын үнийг өдөөж буй. Холбооны засгийн газрын санхүүжилт нэгдүгээр сарын 31-нд дуусах бөгөөд Конгресс үүнээс өмнө шинэ санхүүжилтийн багцыг батлах магадлал бага. Тодруулбал, Миннеаполис хотод нэг хүнийг буудаж хөнөөсний дараа тавьсан Сенатын танхим дахь Ардчилсан намынхан улс орны аюулгүй байдлын заалтуудад томоохон өөрчлөлт оруулалгүйгээр холбооны санхүүжилтийн хуулийн төсөлд санал өгөхгүй гэж мэдэгдсэн юм.
Он гарсаар алтны үнэ ойролцоогоор 16, мөнгөний үнэ 45 хувиар өсөөд байна.