Хакүхогийн 20 жилийн өмнөх амжилтыг озеки Аонишики давтлаа

Мэргэжлийн сүмогийн энэ оны эхний тэмцээн буюу нэгдүгээр сарын озеки Аонишикигийн ялалтаар өндөрлөлөө.

Тэмцээний 14 дэх өдөр ёкозүна Оносатод дийлдсэн ч 21 настай украин эр ижил цолтой Котозакүраг ялснаар 12 даваа, 3 унаатай болсон юм. Улмаар адил амжилттай тэмцээнийг өндөрлүүлсэн Атамифүжитэй нэмэлт барилдаан хийж, өрсөлдөгчөө давснаар сүүлийн хоёр тэмцээнд дараалан түрүүллээ.

Ийнхүү Аонишики озеки болсон анхны тэмцээндээ түрүүлж буй ес дэх сүмоч болов. Хамгийн сүүлд япончуудаас озеки Точиазүма 2002 оны нэгдүгээр сарын тэмцээнд ийм амжилт үзүүлж байсан бол ёкозүна Хакүхо 2006 оны тавдугаар сарын тэмцээнд озеки цолтой анх удаа барилдаад Эзэн хааны цомын эзэн болсон билээ.