АНУ-ын холбооны ажилтан иргэний аминд хүрсэн хэрэг Минеаполис хотод дахин гарлаа.
Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд холбооны албан хаагч хууль бус цагаачдыг баривчлах ажиллагааны үеэр 37 настай сувилагч Алекс Претти хэмээх залууг буудаж хөнөөжээ.
Дотоодын аюулгүй байдлын яам "Тус ажилтан өөрийгөө хамгаалах зорилгоор гал нээсэн. Претти гар буутай байсан бөгөөд зэвсгийг нь хураах гэж байхад эсэргүүцэл үзүүлсэн" хэмээн мэдэгдсэн байна.
Гэвч зарим гэрч, албаны эх сурвалжууд болон Преттигийн гэр бүл энэ тайлбарыг няцааж, цахим сүлжээнд тарсан бичлэгүүдэд түүнийг зэвсэгтэй байсан гэх нотолгоо байхгүй байгааг дурджээ.
Үүний өмнө Цагаачлал, гаалийн албаны ажилтан Рене Гүүд хэмээх эмэгтэйг буудаж хөнөөсөн нь олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн.
Энэ сард холбооны ажилтнуудын гарт хоёр ч хүн амиа алдсаны дараа Трампын цагаачидтай тэмцэх хатуу бодлого дахин шүүмжлэл дагуулж эхэллээ.
Улмаар Миннесота мужийн захирагч болон иргэд холбооны хууль сахиулагчдыг тус мужаас гаргахыг ерөнхийлөгч Трампаас шаардаж эхлээд байна.
Цаг агаар хүйтэн байгаа ч иргэд амиа алдсан сувилагчийн төлөө гадаа талбайд эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Эх сурвалж: ВВС