Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай цэцэрлэг, сургуулийн канад хийцийн модон барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад 31 барилга байгууламжийг хамруулж, Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжтой нийцүүлэн гаргасан гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 173 зөрчил илрүүлжээ.
Үүнээс газар дээр нь 33 зөрчил буюу 19 хувийг арилгуулан үлдсэн зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 23, мэдэгдэл 1, танилцуулга 2, дүгнэлт 1-ийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаласан байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар