“102 police” апп-аар зөрчил мэдээлсэн бол торгуулийн урамшууллыг 20-ны өдөрт багтаан олгонo

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан. 

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоолын дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журам 2025 оны 11-р сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн юм. Урамшууллыг 2026.01.20-ны өдөрт багтаан олгоно.