Ерөнхий сайд МҮОНТВ-ийн шууд ярилцлагад оролцож, иргэдийн асуултад хариулна

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 17-нд МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцах гэж байна. "Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага бямба гарагийн 17:00-20:00 цагийн хооронд гурван цаг үргэлжлэх бөгөөд иргэдийн аж амьдрал, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл болон бусад сэдвээр нээлттэй ярилцаж, байр сууриа илэрхийлэх ажээ. Иргэд асуулт, саналаа

  • И-Монголиа,
  • D-gov.mn сайт,
  • "11-11" төвөөр дамжуулан урьдчилж өгөх боломжтой юм байна. Асуулт, санал авах шугам өнөөдөр 15:00 цагт нээгдэнэ гэж Засгийн газрын ХМОНХГ мэдээллээ.