“Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам”-ыг шинэчлэх ажлын хэсэг хуралджээ.
Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн тус ажлын хэсэгтэй 2026 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр уулзаж, журмын шинэчлэлийн явц болон цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өгсөн байна.
Уулзалтаар журмын шинэчлэлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар зохицуулалтыг тусгах, төслийг яаралтай боловсруулж, батлуулах арга хэмжээ авч ажиллах үүрэг өгчээ.
Мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу журмын төслийг боловсруулах явцад хэрэглэгчдийн саналыг авах, олон нийтийн хэлэлцүүлгийг 2026 оны 01 дүгээр сард багтаан зохион байгуулах чиглэлийг өгч, ил тод, оролцоонд суурилсан шинэчлэл хийх шаардлагатайг онцоллоо.
Шинэчлэгдсэн журам батлагдсанаар хэрэглэгчид сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг түгээх сүлжээнд холбох, үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлэх үйл явц илүү ойлгомжтой, хялбар, шуурхай болох аж.
Эх сурвалж: Эрчим хүчний яам