Буддын шүтээн, модон эдлэл, зүмбэр урлалын үзэсгэлэн нээлээ

Буддын шүтээн урлал, орчин үеийн уран зураг, модон эдлэл, зүмбэр урлал зэрэг 108 бүтээлийн “Өвлийн үзэсгэлэн 2026” Театрын музейд өнөөдөр нээлээ.

Үзэсгэлэнгээр орчин үеийн гар урлал, соёлын өвийг таниулах зорилготой аж.

Үзэсгэлэн энэ сарын 23-ны өдрийг хүртэл нийт 19 хоногийн турш олон нийтэд нээлттэй үйлчилнэ.  

Мөн амралтын өдрүүдэд хүүхэд өсвөр үеийнхэнд зориулсан зургийн болон гар урлалын хичээлүүдийг үнэ төлбөргүй явуулах юм байна.