Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Улаанхуарангийн эцсийн буудлын ойролцоо "Улаанхуаран-Мах маркет" чиглэлийн автобус шатсан хэрэг гарсан билээ. Уг автобус нь техникийн бүрэн бус байдлын улмаас түр зогсолт хийсэн “Блюбус” ХХК-ийн эзэмшлийн автобус байсан юм.
Тэгвэл өнөөдөр өглөө дахин нэг нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарчээ. Тодруулбал, Орбит, Тахилт чиглэлд явдаг том оврын автобус 06.30 цагийн үед зам дээр шатсан байна. Үйлчилгээндээ гарах гэж байсан автобус болохоор гал гарах үед зорчигч суугаагүй байсан гэнэ.
Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.