Монголын морин спорт уяачдын холбооныхон шинэ тэргүүнээ сонгоно

Монголын морин спорт уяачдын холбооны ээлжит VII их хурал өнөөдөр /2019.01.24/ “Корпорейт” зочид буудлын хурлын танхимд болж байна. Хуралд 670 төлөөлөгч ирж, 88 хувийн ирцтэйгээр хурал эхэлсэн байна.

Хурлыг нээж ММСУХ-ны тэргүүний үүргийг түр гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан үг хэлжээ. Энэ удаагийн VII хурал  “Эв нэгдэл, хамтын шийдэл” гэсэн уриатай болж байгаа бөгөөд хурлаар холбооны гол асуудлыг хэлэлцэхээс гадна шинэ тэргүүнийг сонгох гэнэ. 

Учир нь 2016 оны гуравдугаар сард УИХ-ын дарга М.Энхболд ММСУХ-ны тэргүүний ажлаасаа сайн дураараа чөлөөлөгдсөн билээ. Тиймээс өнөөдөр уяачид ээлжит VII хурлаараа шинэ тэргүүнээ сонгох сонгуулийг хийх юм байна.